Хүн амын тоо 105.9 мянга болж өмнөх оноос 1.9 хувиар буюу 1.9 мянган хүнээр өслөө.

Нийтэлсэн: 2021 он 03 сар 02. 10 цаг 14 минут
Хүн амын тоо 2020 оны жил эцсийн байдлаар эцэслэн гарч суурин хүн амын тоо 105.9 мянга болж өмнөх оноос 1.9 хувиар буюу 1.9 мянган хүнээр өсчээ. 52.9 мянган эрэгтэй, 53.0 мянган эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 35.3 хувийг 0-14 насны, 61.1 хувийг 15-64 насны, 3.4 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн 02 дугаар сарын дөрөв дэх 7 долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 24. 10 цаг 49 минут
Махны дундаж үнэ 2021 оны 2 дугаар сарын 4 дэх 7 хоногт 1 кг үхрийн ястай махны үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 250 төгрөгөөр буюу 3.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 917 төгрөгөөр буюу 12.5 хувиар тус тус өссөн байна. 1 кг хонины ястай махны үнэ дунджаар 8167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1167 төгрөгөөр буюу 16.7 хувиар өссөн байна. Ямааны 1 кг ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 750 төгрөгөөр буюу 10.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1250 төгрөгөөр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Гурилын үнэ 2020 оны 2 дугаар сарын дэх 7 хоногт аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурилын үнэ өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127 төгрөгөөр буюу 11.8 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн 02 дугаар сарын гурав дахь 7 долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 18. 02 цаг 08 минут
2-р сарын гурав дахь 7 хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна. Махны дундаж үнэ 2021 оны 2 дугаар сарын 3 дахь 7 хоногт 1 кг үхрийн ястай махны үнэ дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 төгрөгөөр буюу 14.3 хувиар өссөн байна. 1 кг хонины ястай махны үнэ дунджаар 8167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1167 төгрөгөөр буюу 16.7 хувиар өссөн байна. Ямааны 1 кг ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 төгрөгөөр буюу 7.1 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 667 төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн байна. Гурилын үнэ 2020 оны 2 дугаар сарын 3 дахь 7 хоногт аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурилын үнэ өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127 төгрөгөөр буюу 11.8 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын хэвлэлийн бага хурал

Нийтэлсэн: 2021 он 02 сар 15. 15 цаг 54 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2021 оны 01 дүгээр сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хэвлэлийн бага хурлаар хэлтсийн дарга 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт орон нутгийн "Дербес" телевиз болон олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллаж, танилцууллаа. Уг танилцуулгаар бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт гарч буй өөрчлөлтийн талаарх товч мэдээллийг хэрэглэгчдэд хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2021 оны 01 дүгээр сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2021 он 02 сар 15. 15 цаг 49 минут
2021 оны нэгдүгээр сарын байдлаар 213 эх амаржиж, амьд төрөлт 212 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 17 хүүхдээр буюу 7.4 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 4 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр бага байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 18.9 байна. Амбулаториор давхардсан тоогоор 39.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 2.6 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 24 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хүнээр буюу 41.4 хувиар багассан байна. Заг хүйтэн 50.0 хувийг, 16.6 хувийг тэмбүү, 4.1 хувийг трихомоноз, 4.1 хувийг салхин цэцэг, 8.3 хувийг A,B гепатит өвчнөөр өвчлөгчид эзэлж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 3895 хүнд 192.0 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 2.0, нас баралт 0.3, ердийн цэвэр өсөлт 1.7 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.1 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр тус тус буурсан байна. Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажилгүйчүүд, шинэ ажлын байрны шилжилт хөдөлгөөн Covid цар тахлын хөл хориотой холбоотой бүртгэгдээгүй бөгөөд өмнөх оны эцэст бүртгэлтэй 851 иргэн ажилгүй байсан ба уг тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээрээ байна. Ажилгүй иргэдийн 46.5 хувийг эмэгтэйчүүд, 50.5 хувийг 15-34 насны залуучууд, 20.5 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Баян-Өлгий аймгийн 02 дугаар сарын хоёр дахь 7 долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 11. 09 цаг 41 минут
Махны дундаж үнэ 2021 оны 2 дугаар сарын 2 дахь 7 хоногт 1 кг үхрийн ястай махны үнэ дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 833 төгрөгөөр буюу 11.6 хувиар өссөн байна. 1 кг хонины ястай махны үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 167 төгрөгөөр буюу 2.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1334 төгрөгөөр буюу 19.5 хувиар өссөн байна. Ямааны 1 кг ястай махны үнэ, өмнөх долоо хоногтой харьцуулахад 250 төгрөгөөр буюу 3.4 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 төгрөгөөр буюу 15.4 хувиар тус тус өссөн байна. Гурилын үнэ 2020 оны 2 дугаар сарын 2 дахь 7 хоногт аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурилын үнэ өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127 төгрөгөөр буюу 11.8 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүй

2021 ОНЫ "ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШНИЙ ТООЦОО"-Г ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 08. 07 цаг 38 минут
Үндэсний Статистикийн Хорооноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталлаа.Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 238 700 төгрөг, Хангайн бүсэд 213 800 төгрөг, Баруун бүсэд 212 600 төгрөг, Зүүн бүсэд 210 300 төгрөг, Төвийн бүсэд 207 400 төгрөг болсон байна. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.
Дэлгэрэнгүй

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН НЭГДСЭН ДҮН ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Нийтэлсэн: 2021 он 02 сар 04. 01 цаг 18 минут
“Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” “Статистикийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон “Улсын комисс байгуулах тухай”, “Тооллогын тов тогтоох тухай” “Тооллогын тов өөрчлөн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолууд, Хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын тогтоолууд, Үндэсний Статистикийн Хорооны тооллоготой холбоотой гарсан тушаал, шийдвэрүүдийг үндэслэл болгон Баян-Өлгий аймагт тооллогын ажлыг зохион байгуулсан. Хүн ам, орон сууцны тооллого нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүн амыг хамруулан нийгэм, эдийн засгийн хүрээний хүн амын нас, хүйсийн бүтэц, үндэс угсаа, харьяалал, суурьшил, шилжих хөдөлгөөн, боловсрол, гэрлэлт, ажил эрхлэлт, ажилгүйдэл, түүний шалтгаан, иргэдийн амьдарч байгаа сууцны төрөл, нөхцөл, дэд бүтцийн хангамж, мэдээлэл, цахилгаан, дулаан, харилцаа холбоо зэрэг маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2021 оны 02-р сарын  24-ний өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины ястай мах, кг 8166.6
Үхрийн ястай мах, кг 8250
Ямааны ястай мах, кг 7750
Элсэн чихэр, кг 2466.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2900
Ноолуур, кг 82000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1520
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 6666.6

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

                

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО