Аймгийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 07 сар 01. 09 цаг 51 минут
Аж үйлдвэрийн салбарт энэ онд 29.8 тэрбум төгрөгийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж 30.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 2.1 хувиар , бүтээгдэхүүний борлуулалт 13.6 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлтийн бүтцийг авч үзвэл 2015 онд боловсруулах салбар 11.1 хувийг бүрдүүлж байсан бол, 2019 онд 35.1 хувь болж 24.0 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2020 оны 5 дугаар сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 18. 14 цаг 04 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2020 оны 5 сарын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 6 дүгээр сарын 15-ны өдрийн 15.00 цагт "Дербес" телевиз болон орон нутгийн олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэлтсийн дарга хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 5-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 10 цаг 12 минут
2020 оны 5-р сарын байдлаар 930 эх амаржиж, амьд төрөлт 1164 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 58 хүүхдээр буюу 4.7 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 26 болж, өмнөх оны мөн үеээс 5 хүүхдээр бага байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22.2 байна.Амбулаториор давхардсан тоогоор 160.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 12.9 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр 170 хүн өвчилсөн нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 34 хүнээр буюу 25 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 11.2, нас баралт 2.0, ердийн цэвэр өсөлт 9.2 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.5 пунктээр, нас баралт 0.5 пунктээр тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл 2 гарсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 5-р сарын байдлаар 769 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 380 хүнээр буюу 33.1 хувиар багассан байна.Шинээр 172 ажлын байр бий болсоны 32 уул уурхайн салбарт, 53 барилгын салбарт, 51 боловсролын салбарт бий болсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 160 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хэргээр буюу 4.6 хувиар нэмэгдсэн байна.6600 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33515 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна.Нийт хээлтэгчийн 95.2 хувь буюу 869376 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.1 хувь буюу 861717 толгой төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд тариалалтын явцын мэдээгээр нийт 726.9 га газарт тариалалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 228.9 га-гаар их байна. 5 га-д овьёос, 270.2 га-д төмс, 102.7 га-д хүнсний ногоо, 349 га-д малын тэжээлийн ургамал тариалсан байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 8016.7 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.0 хувиар, борлуулалтын хэмжээ 25.9 хувиар тус тус буурсан байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 126.6 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 1.8 дахин, хүн амын орлого 115.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 120.8 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 3.1 хувиар, газрын төлбөр 51.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 3.6 хувиар тус тус тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын танилцуулга

Нийтэлсэн: 2020 он 05 сар 15. 07 цаг 44 минут
2020 оны 04 дугаар сарын аймгийн нийгэм эдийн засгийн байдлын тухай танилцуулгыг 05 сарын 15-ны өдрийн 14 цагт Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хийлээ.Хэвлэлийн бага хуралд Дербес телевизийн зураглаач, сурвалжлагч, хэлтсийн мэргэжилтэн нар оролцлоо.Онцгой нөхцөл байдал үүссэн, хорио цээрийн / Covid19-ийн/ тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон болон хумигдаж, орлого буурсанаас аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 6767.4 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар, борлуулалтын хэмжээ 27.1 хувиар тус тус буурсан байна.4-р сарын байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 8.9, нас баралт 1.6, ердийн цэвэр өсөлт 7.3 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.3 пунктээр, нас баралт 0.4 пунктээр буурч, харин хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр өссөн байна.Эхийн эндэгдэл 2 гарсан байна. 5672 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31492 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна.Оны эхний нийт хээлтэгч малын 87.1 хувь буюу 795138 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.3 хувь буюу 789214 толгой төл бойжиж байна. Төллөсөн хээлтэгч малын тоо өмнөх оны мөн үеийнхээс 100660 толгой буюу 12.7 хувиар өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 130.7 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 188.4 хувиар, хүн амын орлого 116.5 хувиар, нийтлэг татварын бус орлого 134.1 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 101.1 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 2.1 хувиар, газрын төлбөр 47.7 хувиар, тус тус тасалдсан байна.Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр 4 дүгээр сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 154.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 4.8 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 2.2 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар тус тус өссөн байна.
Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлт, ядуурлын төрх байдал

Нийтэлсэн: 2020 он 04 сар 22. 09 цаг 24 минут
Хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааны 2019 оны үр дүнгээр Баян-Өлгий аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдал дараах үр дүнгээр илэрхийлэгдэж байна.Ажиллагсадын тоо 25779 болж өмнөх оноос 47.1 хувиар багассаж, ажилгүйчүүдийн тоо 8228 байгаа нь өмнөх оноос 17.2 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 24.2 хувьд хүрсэн нь улсын дундажаас 14.2 хувиар дээгүүр байна.Эдийн засгийн идэвхигүй хүн амын тоо/сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн ам/ 43725 болж өмнөх оноос 1.8 дахин өссөн байна.Хөдөлмөрийн насны хүн амын ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу амьдарч байна.Хөдөлмөрийн зах зээл дээрх цалин хөлс сайтай ажлын байрны эрэлт хэрэгцээг мэргэжил, ур чадвар багатай ядуучууд хангаж чадахгүй байх нь элбэг учраас тэдэнд ажил олоход бэрхшээл байнга тулгардаг.Манай улсын хөдөлмөрийн насны (15 ба түүнээс дээш нас) хүн амын дунд ажилгүй иргэдийн ядуурлын хамралтын хүрээ 40 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн амынх 34 хувь байгаа нь цалинтай ажилчид 21 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 17 хувь, тэтгэвэрт авагчид 14 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2020 оны 3 дугаар сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 15. 07 цаг 17 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2019 оны 3 сар буюу 1 дүгээр улирлын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт аймгийн Засаг даргын хурлын танхимд орон нутгийн радио телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх мэдээллээр мэргэжилтэн М.Дина дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 3-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 14. 09 цаг 38 минут
2020 оны 3-р сарын байдлаар 657 эх амаржиж, амьд төрөлт 659 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хүүхдээр буюу 8.2 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр багасаж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 27 болсон. Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 3-р сарын байдлаар 1177 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 198 хүнээр буюу 20.2 хувиар өссөн байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 49.9 хувийг 15-34 насны залуучууд, үүний 23.3 хувь нь дээд боловсролтой залуучууд байна. Цагдаагийн газрын мэдээгээр 3-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 115 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хэргээр буюу 10.1 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2020 оны 3-р сарын байдлаар 2019 оны 3-р сартай харьцуулахад 5.5 хувиар, 2019 оны 12-р сартай харьцуулахад 1.4 хувиар, өнгөрсөн 02-р сартай харьцуулахад 0.7 хувиар өссөн байна. Амбулаториор давхардсан тоогоор 96.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 8.2 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 111 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хүнээр буюу 27.6 хувиар өссөн байна. 3-р сарын байдлаар 3903 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29201 толгойгоор бага буюу оны эхний малын 0.2 хувийг эзэлж байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 5591.0 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.1 хувиар, борлуулалтын хэмжээ 25.0 хувиар тус тус буурсан байна. Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 148.5 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 2.4 дахин, хүн амын орлого 125.8 хувиар, хөрөнгийн албан татвар 1.6 дахин, нийтлэг татварын бус орлого 147.0 хувиар биелэгдэж, газрын төлбөр 35.8 хувиар,бусад татвар, төлбөр хураамж 2.6 хувиар тус тус тасалдсан байна. Монгол банкны салбарын мэдээгээр 03 дугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 152.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 11.2 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл буюу хугацаа хэтэрсэн зээл 5.7 тэрбум төгрөг байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2020 оны 2 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 03 сар 16. 09 цаг 41 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2020 оны 02 дугаар сарын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 03 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт орон нутгийн олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх мэдээллээр хэлтсийн дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО