Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 2-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 16. 08 цаг 24 минут
2-р сарын байдлаар 408 эх амаржиж, амьд төрөлт 410 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 43 хүүхдээр буюу 9.5 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 14 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр нэмэгдэж, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 34 байна. Халдварт өвчнөөр 77 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 10 хүнээр буюу 14.9 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 3.9, нас баралт 0.8, ердийн цэвэр өсөлт 3.1 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.5 пунктээр, нас баралт 0.1 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 2-р сарын байдлаар 1195 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 184 хүнээр буюу 18.2 хувиар өссөн байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 46.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.Цагдаагийн газрын мэдээгээр 2-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 86 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хэргээр буюу 10.3 хувиар нэмэгдсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 27 буюу 31.4 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа,бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 6.4 хувиар, үхрийн ястай махны үнэ 9.3 хувиар, ямааны ястай махны үнэ 16.2 хувиар, элсэн чихрийн үнэ 1.6 хувиар, цагаан будаа 3.3 хувиар, дизель түлш 4.5 хувиар, АИ-80 бензин 0.5 хувиар, АИ-92 бензин 1.4 хувиар тус тус өсч, гурил 1-р зэрэг 2.0 хувиар, шингэн сүү 6.3 хувиар, ноолуурын үнэ 19.5 хувиар, боодолтой өвсний үнэ 42.2 хувиар тус тус хямдарч буурсан байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 141.4 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 161.1 хувиар, хүн амын орлого 126.9 хувиар, нийтлэг татварын бус орлого 127.6 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 6.6 хувиар, газрын төлбөр 54.3 хувиар,бусад татвар, төлбөр хураамж 12.9 хувиар тус тус тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2020 оны эхний 1 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ

Нийтэлсэн: 2020 он 02 сар 19. 08 цаг 02 минут
Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2020 оны 01 дүгээр сарын дүнг танилцуулахаар хэвлэлийн бага хурлыг 02 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт орон нутгийн олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгууллаа. Уг хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх мэдээллээр хэлтсийн дарга дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 1-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 14. 09 цаг 19 минут
2020 оны 1-р дүгээр сарын байдлаар 226 эх амаржиж, амьд төрөлт 229 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хүүхдээр буюу 0.9 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 9 болж, өмнөх оны түвшинд байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 39 байна. Амбулаториор давхардсан тоогоор 35.1 мянган хүнд үзлэг хийгдэж, 2.8 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 58 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 25 хүнээр буюу 75.7 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 2.2 , нас баралт 0.4, ердийн цэвэр өсөлт 1.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт ижил түвшинд, нас баралт 0.1 пунктээр буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр нэмэгдсэн байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 1-р сарын байдлаар 719 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 445 хүнээр буюу 38.2 хувиар бага байна.Цагдаагийн газрын мэдээгээр 1-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 60 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хэрэгээр буюу 30.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 42 буюу 70 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2020 оны 1-р сарын байдлаар 2019 оны 1-р сартай харьцуулахад 4.7 хувиар, өнгөрсөн сартай харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Барааны бүлгээр 2019 оны 1-р сартай харьцуулахад хүнсний бараа, согтууруулах бус ундааны төрөл 3.1 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 4.1 хувь, хувцас, бөс бараа, гутал 4.2 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 2.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 2.9 хувиар,зочид буудал,нийтийн хоол,дотуур байрны үйлчилгээ 26.8 хувиар, бусад бараа, үйлчилгээ 2.2 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 6.7 хувиар, боловсролын үйлчилгээ 18.6 хувиар, тээвэр 0.3 хувиар тус бүр өссөн байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 154.8 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 2.3 дахин, хүн амын орлого 149.3 хувиар, хөрөнгийн албан татвар 117.0 хувиар, нийтлэг татварын бус орлого 120.6 хувиар биелэгдэж, газрын төлбөр 9.9 хувиар,бусад татвар, төлбөр хураамж 16.5 хувиар тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны 12 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 14. 09 цаг 08 минут
2019 оны жилийн эцэст 2971 эх амаржиж, амьд төрөлт 2990 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 71 хүүхдээр буюу 2.4 хувиар нэмэгдсэн байна.Нялхсын эндэгдэл 62 болж, өмнөх оны мөн үеэс 10 хүүхдээр буюу 19.2 хувиар нэмэгдсэн байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 21 байна. Амбулаториор давхардсан тоогоор 389.8 мянган хүнд үзлэг хийгдэж, 28581 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 404 хүн өвчилсөн нь өнгөрсөн оныхоос 91 хүнээр буюу 29.0 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 28.2 , нас баралт 5.3, ердийн цэвэр өсөлт 22.9 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.1 пунктээр, нас баралт 0.5 пунктээр өсч, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.3 пунктээр буурсан байна.Жилийн эцсийн урьдчилсан байдлаар хүн амын тоо 105 хүнээр буюу 0.1 хувиар нэмэгдэж, өрхийн тоо 38 өрхөөр буюу 0.2 хувиар буурсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 12-р сарын байдлаар 1325 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 275 хүнээр буюу 26.2 хувиар өссөн байна.Цагдаагийн газрын мэдээгээр жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 306 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хэргээр буюу 3.8 хувиар буурсан байна.2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2 сая 192 мянга 764 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оноос 25847 толгойгоор өссөн байна. Том малын зүй бус хорогдол 60425 толгой болж өмнөх оны мөн үеийнхээс 10624 толгойгоор буурсан.Оны эхний хээлтэгч малын 94.9 хувь нь төллөж 809170 толгой төл бойжиж, төл бойжилт 93.2 хувьтай гарсан.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 115.1 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 108.8 хувиар, хүн амын орлого 103.2 хувиар, хөрөнгийн албан татвар 104.2 хувиар, газрын төлбөр 102.1 хувиар, нийтлэг татварын бус орлого 2 дахин, байгалийн нөөц ашигласаны төлбөр 1.9 дахин биелэгдэж, бусад татвар, төлбөр хураамж 17.5 хувиар тасалдсан байна.
Дэлгэрэнгүй

Тоологч, шалгагч нарын сургалт

Нийтэлсэн: 2020 он 01 сар 10. 02 цаг 00 минут
Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогод ажиллах тоологч, шалгагч нарын сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 04-06 ны өдрүүдэд аймгийн төвд Эмпати сургуулийн хурлын зааланд зохион байгуулж хийллээ.Сургалтанд 13 сум, нэг тосгонд ажиллах 103 тоологч, 29 шалгагчийг сонгон авч Үндэсний статистикийн хорооны Тооллогын товчооноос боловсруулан хүргүүлсэн сургалтын хөтөлбөр, гарын авлага, сургалтын материалын дагуу сургалтыг зохион байгуулж, дадлага хийлгүүлэн, тестийн шалгалт авч үр дүнгээ дүгнэж, хэлтсийн мэргэжилтэн, судлаач, гэрээт ажилтануудыг оролцуулан 144 хүнийг хамруулсан.
Дэлгэрэнгүй

Мал тооллогын урьдчилсан дүн

Нийтэлсэн: 2020 он 01 сар 02. 08 цаг 45 минут
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 2 сая 190 мянга 683 толгойд хүрч, өмнөх оныхоос 23766 толгой буюу 1.1 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор § Хонь 45.4 хувь § Ямаа 42.5 хувь § Үхэр 7.2 хувь § Адуу 4.5 хувь § Тэмээ 0.3 хувийг тус тус эзэлж байна. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Цэнгэл сум 312.6 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Ногооннуур сум 241.8 мянган толгой, Дэлүүн сум 228.9 мянган толгой мал тоолуулжээ.
Дэлгэрэнгүй

Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2019 оны эхний 11 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хүргэлээ.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 03 цаг 12 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны эхний 11 сарын танилцуулгыг хэрэглэгчдэд хэвлэлийн бага хурлаар Cтатистикийн хэлтсийн дарга Н.Ерлан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цагт орон нутгийн Дербес телевизүүдээр хэрэглэгчдэд хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого болон 2019 оны жилийн эцсийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын талаар орон нутгийн телевизээр мэдээлэв.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 06. 13 цаг 14 минут
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын тухай ерөнхий ойлголтыг товч бөгөөд тодорхой хүргэх, тооллогод ард иргэдийг идэвхтэй оролцуулж, уг ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулахад иргэдийн оролцоог чухалчлан үздэг тооллого болохыг Дербес телевизээр дамжуулан Үндэсний Статистикийн Хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал мэдээлэл хүргэлээ. Мөн аймгийн статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан 2019 оны жилийн эцсийн мал тооллого 12 дугаар сарын 07-ны өдөр эхлэх гэж байгаатай холбогдуулан тус тооллогод мал, тэжээвэр амьтдын тоогоо үнэн бодитойгоор тоолуулан улсын ажилд ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж, дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн телевизээр дамжуулан танилцуулав.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО