Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 5-р сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 10 цаг 12 минут

2020 оны 5-р сарын байдлаар 930 эх амаржиж,  амьд төрөлт 1164  болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт  58 хүүхдээр  буюу  4.7 хувиар багассан  байна. Нялхсын эндэгдэл 26 болж, өмнөх оны мөн үеээс 5 хүүхдээр бага  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 22.2 байна.Амбулаториор давхардсан тоогоор 160.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 12.9 мянган   хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр  170  хүн өвчилсөн нь өнгөрсөн  мөн үетэй харьцуулахад 34 хүнээр буюу  25 хувиар өссөн байна.1000 хүнд ногдох төрөлт 11.2, нас баралт 2.0, ердийн цэвэр өсөлт  9.2 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.5 пунктээр, нас баралт 0.5 пунктээр  тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл 2  гарсан байна.Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 5-р сарын байдлаар 769  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 380 хүнээр буюу 33.1 хувиар багассан байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  50.3  хувийг 15-34 насны залуучууд, үүний 19.1 хувийг дээд боловсролтой залуучууд байна.Шинээр 172 ажлын байр бий болсоны  32 уул уурхайн салбарт, 53 барилгын салбарт, 51 боловсролын салбарт бий болсон байна.Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 160 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7 хэргээр буюу 4.6 хувиар нэмэгдсэн байна. Нийт гарсан гэмт хэргийн 36 буюу 22.5 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна.6600 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  33515 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон том малд Цэнгэл сум 2148 толгой буюу 32.5 хувь,  Булган сум 1925 толгой буюу 29.2 хувь, Баяннуур сум 545 толгой буюу 8.2 хувь, Сагсай сум 374 толгой буюу 5.6 хувийг тус тус эзэлж байна. Нийт хээлтэгчийн 95.2 хувь буюу 869376 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.1 хувь буюу 861717 толгой төл бойжиж байна. Төллөсөн хээлтэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 85457 толгой буюу 11 хувиар нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд тариалалтын явцын мэдээгээр нийт 726.9 га газарт тариалалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 228.9 га-гаар их байна. 5 га-д овьёос, 270.2 га-д төмс, 102.7 га-д хүнсний ногоо, 349 га-д малын тэжээлийн ургамал тариалсан байна.Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 8016.7 сая  төгрөг  болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  25.0  хувиар,  борлуулалтын хэмжээ  25.9 хувиар тус тус  буурсан байна.Онцгой нөхцөл байдал үүссэн, хорио цээрийн / Covid19-ийн/ тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон болон хумигдсан, орлого буурсан байна.Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 126.6  хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого  1.8 дахин, хүн амын орлого 115.7 хувиар, нийтлэг татварын бус орлого 120.8 хувиар биелэгдэж, хөрөнгийн албан татвар 3.1 хувиар,  газрын төлбөр 51.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 3.6  хувиар тус тус тасалдсан байна.  


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 01-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1040
Хонины ястай мах, кг 8333.3
Үхрийн ястай мах, кг 8750
Ямааны ястай мах, кг 7333.3
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2600
Шингэн сүү, л 1366.6
Ноолуур, кг 44000
Бензин, А-80 1460
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1793.3
Боодолтой өвс 6000

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО