Аймгийн Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга боловсруулагдан гарлаа

Нийтэлсэн: 2020 он 07 сар 01. 10 цаг 16 минут

ХАА-н салбар нь манай улс орны эдийн засгийн баталгаа болж байдаг. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангахад чиглэгддэг. Дэлхийн олон улс орнуудын нэгэн адил манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар нь ихээхэн чухал байр эзэлдэг салбарын нэг юм. Энэ удаагийн танилцуулгад мал аж ахуйн, газар тариалангийн салбарын 2019 оны төлөв байдлыг нэгтгэн тусгалаа.

“Монгол Улсын Үндсэн хууль”-нд “Мал сүрэг”-ийг үндэсний баялаг мөн гэж хуульчлан зааж, мал тооллогыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж, үр дүнг нь макро түвшинд хийгддэг тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын талаар удирдлагын шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглаж байна. 

‘’Статистикийн тухай“ Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу Үндэсний Статистикийн хороо мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг 2019 оны 12 сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж, явууллаа.

Энэхүү танилцуулгад малын 2019 оны тооллогын дүнг нэгтгэн дүгнэснээс гадна аймгийн хэмжээний тариалсан талбай, хураасан ургац, бэлтгэсэн хадлан, тэжээлийн мэдээллийг тусган орууллаа.

Түүнчлэн уг танилцуулгад газар тариалангийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох тариалсан талбай, хураасан ургац, га-гийн ургацын талаарх мэдээллийг жилийн дүнгээр нэгтгэн тусгасан болно.

Хөдөө аж ахуйн салбар, үүний дотор мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь боловсруулах аж үйлдвэрийн салбарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг нийлүүлж, боловсруулах салбар болон үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, газар тариалангийн салбар нь хүн амыг аюулгүй баталгаат хүнсээр хангах үндсэн нөхцөл нь болсоор байна.

Манай аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга, судалгааны материал суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэж байна.

ТАНИЛЦУУЛГЫН ДЭЛГЭРЭНГҮЙГ энэ сайтын "СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ СУДАЛГАА" цэсний "СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТАНИЛЦУУЛГА" дэд цэснээс үзнэ үү


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО