Аймгийн хүн амын амьдарч буй орчны танилцуулга боловсруулагдан гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 02. 10 цаг 09 минут

Баян-Өлгий аймаг нь 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн тэвшнээс дээш 1301-4374 метрт оршино, нутаг дэвсгэрийн 95,3% нь 1600 метрээс дээш өндөрт байна. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 м) юм. 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг. 103.9 мянган хүн амтай, үүний 91.0 хувийг казах, 0.9 хувийг халх үндэстэн, 5.6 хувийг урианхай, 0.9 хувийг дөрвөд, 0.8 хувийг тува, 0.8 хувийг бусад ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 37.3 мянган хүн оршин суудаг. 2.2 сая малтай. Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялгийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг юм.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 7-р сарын 29-ний байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1066.6
Хонины ястай мах, кг 7833.3
Үхрийн ястай мах, кг 8250
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2200
Цагаан будаа, кг 2533.3
Шингэн сүү, л 1050
Ноолуур, кг 51000
Бензин, А-80 1466.6
Бензин, А-92 1540
Дизелийн түлш 1860
   

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО