Аймгийн нийгэм эдийн засгийн байдлын 2020 оны 6 дугаар сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 16. 15 цаг 52 минут

2020 оны эхний хагас жилийн байдлаар 1392 эх амаржиж, амьд төрөлт 1401 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 71 хүүхдээр буюу 4.8 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 29 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр бага байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 20.7 байна. Амбулаториор давхардсан тоогоор 188.9 мянган хүнд үзлэг хийгдэж, 14.8 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 190 хүн өвчилсөн нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 35 хүнээр буюу 22.5 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 13.3, нас баралт 2.4, ердийн цэвэр өсөлт 10.9 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.7 пунктээр, нас баралт 0.5 пунктээр тус тус буурсан байна. Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо эхний хагас жилийн байдлаар 769 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 381 хүнээр буюу 33.1 хувиар багассан байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 50.3 хувийг 15-34 насны залуучууд, үүний 19.1 хувийг дээд боловсролтой залуучууд байна. Шинээр 86 ажлын байр бий болсны 71.7 хувь нь бөөний ба жижиглэн худалдааны салбарт, 20 хувь нь барилгын салбарт бий болсон байна. Цагдаагийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 170 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хэргээр буюу 2.8 хувиар буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 31 буюу 18.2 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. 7130 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35415 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна. Нийт хорогдсон том малд Цэнгэл сум 2148 толгой буюу 30.1 хувь, Булган сум 1982 толгой буюу 27.8 хувь, Баяннуур сум 545 толгой буюу 7.6 хувь, Сагсай сум 374 толгой буюу 5.2 хувийг тус тус эзэлж байна. Нийт хээлтэгчийн 96.7 хувь буюу 882884 толгой хээлтэгч мал төллөж төл бойжилт 99.1 хувь буюу 874671 толгой төл бойжиж байна. Төллөсөн хээлтэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 74376 толгой буюу 9.1 хувиар нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 9242.8 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.7 хувиар, борлуулалтын хэмжээ 36.0 хувиар тус тус буурсан байна. Онцгой нөхцөл байдал үүссэн, хорио цээрийн / Covid19-ийн/ тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон болон хумигдсан, орлого буурсан байна. Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 123.2 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 1.6 дахин, хүн амын орлого 116.0 хувиар, нийтлэг татварын бус орлого 114.5 хувиар, хөрөнгийн албан татвар 101.9 хувиар биелэгдэж, газрын төлбөр 52.3 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 9.5 хувиар тус тус тасалдсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО