ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 17. 10 цаг 48 минут

Баян-Өлгий аймгийн хүн ам 108 530, өрхийн тоо 24 327 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 2.6 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 2.3 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм.  Хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 35.3 хувь, 15-64 насны хүн ам 61.3 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 3.4 хувь эзэлж байна. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 91.0 хувийг казахууд эзэлж байна. Урианхайчуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 5.6 хувь байгаа нь казахуудын дараа орж байна. Харин Тува  угсаатнууд 2010 оноос бага зэрэг буурч халхуудын тоо нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО