Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2020 оны 07 сарын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 08 сар 14. 03 цаг 22 минут

Хүн амын тоо
 2020 оны эхний 7-р сарын  байдлаар 1000 хүнд ногдох төрөлт 15.6, нас баралт 2.8, ердийн цэвэр өсөлт  12.8 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 1.2 пунктээр, нас баралт 0.5 пунктээр  тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл 3 гарсан байна.

Нийгмийн үзүүлэлтүүд

Эрүүл мэнд

2020 оны  7-р сарын байдлаар  1636 эх амаржиж,  амьд төрөлт 1645 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 119 хүүхдээр буюу 6.7 хувиар багассан  байна. Нялхсын эндэгдэл 32 болж, өмнөх оны мөн үеээс 7 хүүхдээр бага  байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19.5 байна. Амбулаториор давхардсан тоогоор 210.0 мянган хүнд үзлэг хийгдэж, 16.4 мянган   хүн хэвтэн эмчлүүлсэн байна.Халдварт өвчнөөр  205  хүн өвчилсөн нь өнгөрсөн  мөн үетэй харьцуулахад 23 хүнээр буюу  12.6 хувиар өссөн байна.Заг хүйтэн 32.1 хувийг, 12.1 хувийг  тэмбүү, 12.1 хувийг  трихомоноз, 12.6  хувийг сүрьеэ, 3.9  хувийг салхин цэцэг, 20.9   хувийг  A,B,С гепатит өвчнөөр өвчлөгчид эзлэж байна.Хувийн хэвшлийн эмнэлгүүд 2419 хүнд  128.0  сая төгрөгний  төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Бүртгэлтэй ажилгүйчүүд

 

 

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэний тоо эхний 7-р сарын байдлаар  769  байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 147 хүнээр буюу 16.0 хувиар багассан байна.Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн  50.3  хувийг 15-34 насны залуучууд, үүний 19.1 хувийг дээд боловсролтой залуучууд байна.Шинээр 257 ажлын байр бий болсоны 24.1 хувь нь бөөний ба жижиглэн худалдааны салбарт,  27.2 хувь нь барилгын салбарт бий болсон байна.

 Гэмт хэрэг

Цагдаагийн газрын мэдээгээр 7-р сарын байдлаар аймгийн хэмжээнд 201 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хэргээр буюу 5.2 хувиар өссөн байна. Нийт гарсан гэмт хэргийн 46 буюу 22.8 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 32.3 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 48.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 5.5 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 7.0 хувийг байгаль орчны гэмт хэрэг, 0.5 хувийг авлигын гэмт хэрэг ба 6.5 хувийг бусад гэмт хэрэг эзэлж байна. Оны эхнээс 629 хүн саатуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 158 хүнээр буюу 20.1 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 493.9 сая төгрөгийн хохирол учруулсны 48.0 хувийг төлүүлж барагдуулсан байна.

 Макро эдийн Засгийн үзүүлэлтүүд

Үнэ

Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс  2020 оны 7-р сарын байдлаар 2019 оны 7-р сартай харьцуулахад 2.2 хувиар, 2019 оны 12-р сартай харьцуулахад 1.2 хувиар, өнгөрсөн 6-р сартай харьцуулахад 0.5 хувиар тус тус өссөн байна. Барааны бүлгээр 2019 оны 7-р сартай харьцуулахад хүнсний бараа согтууруулах бус ундааны төрөл 0.8 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис 5.2 хувь, хувцас, бөс бараа, гутал 2.5 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 2.6 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.1 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 1.5 хувиар, бусад бараа, үйлчилгээ 6.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 1.0 хувиар, боловсролын үйлчилгээ 18.6, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 2.9 хувиар тус бүр өсч, тээвэр 5.5 хувиар буурсан байна. Үнийн өөрчлөлтийг 7 хоног бүр цуглуулж судалдаг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурилын үнэ 4.9 хувиар,шингэн сүүний үнэ 23.3 хувиар, ноолуурын үнэ 36.5 хувиар, элсэн чихэр 1.2 хувиар, дизель түлшний үнэ 17.5 хувиар, АИ-80 бензиний үнэ 18.6 хувиар, АИ-92 бензиний үнэ 18.1 хувиар, боодолтой өвсний үнэ 24.1 хувиар тус тус хямдарч, үхрийн ястай махны үнэ 5.7 хувиар, хонины махны үнэ 4.3 хувиар, ямааны мах 3.8 хувиар, цагаан будааны үнэ 1.8 хувиар тус тус өссөн байна.

Хөдөө аж ахуй

2020 оны 7-р сарын байдлаар 7130 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс  35415 толгойгоор багассан байна. Энэ нь оны эхний малын 0.3 хувийг эзэлж байна.Оны эхний нийт хээлтэгч малын 96.7 хувь  нь төллөж,  төл бойжилт 99.1 хувь буюу 874671 толгой төл бойжиж байна.Төллөсөн хээлтэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 74376 толгой буюу 9.1 хувиар нэмэгдсэн байна.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сартай харьцуулахад малын нас, хүйсээс шалтгаалан тэмээ 1.3-2.7 хувь, адуу 0.4-2.2 хувь, үхэр 1.1-5.9 хувь, хонь 4.2-9.0 хувь, ямаа 3.1-9.4 хувиар тус тус өссөн байна.Аймгийн хэмжээнд тариалалтын явцын мэдээгээр нийт 1149.0 га-д тариалалт  хийсэн нь өнгөрсөн оныхоос  1.3 хувиар нэмэгдсэн  байна, 5.0 га-д үр тариа, 306.1 га-д төмс, 144,4  га-д хүнсний ногоо, 693.5 га-д малын тэжээл тариалсан  байна.

  Аж үйлдвэр

2020 оны 07 дугаар сарын байдлаар  аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 12037.3 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  14.6  хувиар,  борлуулалтын хэмжээ  13.6 хувиар тус тус  буурсан байна.Өнгөрсөн сартай харьцуулахад үйлдвэрлэлт 30.2 хувиар өссөн нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг барилгын материал үйлдвэрлэлийн улаан тоосго, хүнсний бүтээгдэхүүн хиам үйлдвэрлэл 1.6 дахин өссөн байна Онцгой нөхцөл байдал үүссэн, хорио цээрийн /Covid19-ийн/ тархалттай холбоотойгоор бусад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь зогссон болон хумигдсан, орлого буурсан байна.Айл өрхөд түгээх цахилгааны 1 квт/цагийн жишсэн тариф нэмэгдсэнтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчний борлуулалт 25.4 хувиар нэмэгдэж өссөн  байна.

Төсвийн орлого

2020 оны  7 дугаар сарын байдлаар төсвийн нийт орлогын төлөвлөгөө 116.6  хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 138.1 хувиар, хүн амын орлого 112.0 хувиар, нийтлэг татварын бус орлого 110.3 хувиар, хөрөнгийн албан татвар 105.1 хувиар  биелэгдэж,,  газрын төлбөр 56.5 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 9.8  хувиар тус тус тасалдсан байна.

Банк, зээл, хадгаламж

Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр эхний 7 сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 156.6 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 6.3 тэрбум төгрөг,  чанаргүй  зээлийн элдэгдэл  2.7 тэрбум төгрөг байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.8, анхаарал хандуулах зээлийн эзлэх хувь 4.1 хувь байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 120.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1173
Хонины ястай мах, кг 7666.6
Үхрийн ястай мах, кг 7000
Ямааны ястай мах, кг 7000
Элсэн чихэр, кг 2266.6
Цагаан будаа, кг 2566.6
Шингэн сүү, л 1700
Ноолуур, кг 50333.3
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 8500

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО