Аймгийн эдийн засаг, нийгэмд СОVID-19 цар тахлын нөлөөллийн талаар

Нийтэлсэн: 2020 он 10 сар 07. 08 цаг 14 минут

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 9 сард 14.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (19.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 3.8 (50.8%) тэрбум төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл  1.2 (31.9 %) тэрбум төгрөгөөр тус тус  буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж  үйлдвэрлэл 1.6 (24.3 %) тэрбум төгрөгөөр өссөн нь хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 575.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 739.1 (56.2 %) сая төгрөгөөр, мах боловсруулах, консервлох 389.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 623.3 (61.6%) сая төгрөгөөр, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл 168.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 128.0 (43.2 %) сая төгрөгөөр тус тус буурсан байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.1 дахин өсч 18.0 сая төгрөгт хүрсэн байна.Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн  56.0 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлвэрлэл, усан хангамж, 26.0 хувийг уул уурхай, олборлох салбар, 18.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 11-р сарын 25-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1240
Хонины ястай мах, кг 7833.3
Үхрийн ястай мах, кг 7666.6
Ямааны ястай мах, кг 7500
Элсэн чихэр, кг 2366.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2016.6
Ноолуур, кг 63000
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1666.6
Боодолтой өвс 8000

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО