Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2020 оны 3 дугаар улирлын танилцуулга гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 10 сар 14. 10 цаг 18 минут

2020 оны 3 дугаар улирлын байдлаар байдлаар 2140 эх амаржиж, амьд төрөлт 2155 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 95 хүүхдээр буюу 4.3 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 38 болж, өмнөх оны мөн үеэс 7 хүүхдээр бага байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 17.6 байна. Амбулаториор давхардсан тоогоор 262.3 мянган хүнд үзлэг хийгдэж, 20.0 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 252 хүн өвчилсөн нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 7 хүнээр буюу 2.8 хувиар өссөн байна. 1000 хүнд ногдох төрөлт 20.4, нас баралт 3.4, ердийн цэвэр өсөлт 16.9  болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.9 пунктээр, ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр, нас баралт 0.6 пунктээр тус тус буурсан байна. Эхийн эндэгдэл 4 гарсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо 1021 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 118 хүнээр буюу 13.0 хувиар өссөн байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 47.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 47.3 хувийг 15-34 насны залуучууд, үүний 25.3 хувийг дээд боловсролтой залуучууд байна. Шинээр 311 ажлын байр бий болсны 37.0 хувь нь бөөний ба жижиглэн худалдааны салбарт, 18.6 хувь нь барилгын салбарт, 33.7 хувь нь боловсролын салбарт, 2.9 хувь нь боловсруулах салбарт бий болсон байна. Аймгийн хэмжээнд 277 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44 хэргээр буюу 18.8 хувиар өссөн байна. Нийт гарсан гэмт хэргийн 75 буюу 27.1 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас 573.2 сая төгрөгийн хохирол учруулсны 53.2 хувийг төлүүлж барагдуулсан байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2019 оны 9-р сартай харьцуулахад 2.7 хувиар, 2019 оны 12-р сартай харьцуулахад 1.8 хувиар тус тус өссөн байна. Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр зээлийн өрийн үлдэгдэл 160.9 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10.6 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 5.9 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.7 тэрбум төгрөг байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.7, анхаарал хандуулах зээлийн эзлэх хувь 3.7 хувь байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 118.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар нэмэгдсэн байна. төсвийн нийт орлогын төлөвлөгөө 111.5 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 118.6 хувиар, хүн амын орлого 108.4 хувиар, нийтлэг татварын бус орлого 119.5  хувиар, хөрөнгийн албан татвар 115.2 хувиар  биелэгдэж, газрын төлбөр 47.3 хувиар, бусад татвар, төлбөр хураамж 16.2 хувиар тус тус тасалдсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2020 оны 11-р сарын 25-ны өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1240
Хонины ястай мах, кг 7833.3
Үхрийн ястай мах, кг 7666.6
Ямааны ястай мах, кг 7500
Элсэн чихэр, кг 2366.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2016.6
Ноолуур, кг 63000
Бензин, А-80 1426.6
Бензин, А-92 1506.6
Дизелийн түлш 1666.6
Боодолтой өвс 8000

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ
 

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО