Баян-Өлгий аймгийн 01 дүгээр сарын дөрөв дэх 7 долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл
01 дүгээр сарын дөрөв дэх 7 хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл
Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.
Махны дундаж үнэ
2021 оны 01 дүгээр сарын 4 дэх 7 хоногт 1 кг үхрийн ястай махны үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 250 төгрөгөөр буюу 3.1 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1333 төгрөгөөр буюу 20.0 хувиар өссөн байна. 1 кг хонины ястай махны үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 167 төгрөгөөр буюу 2.0 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1167 төгрөгөөр буюу 17.1 хувиар өссөн байна. Ямааны 1 кг ястай махны үнэ дунджаар 7250 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1250 төгрөгөөр буюу 20.8 хувиар өссөн байна.
Гурилын үнэ
2020 оны 01 дүгээр сарын 4 дэх 7 хоногт аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурилын үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 167 төгрөгөөр буюу 15.8 хувиар өссөн байна.
Бусад барааны үнэ
- Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 300 төгрөгөөр буюу 13.6 хувиар өссөн байна.
- Цагаан будаа дунджаар 2767 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 267 төгрөгөөр буюу 10.7 хувиар өссөн байна.
- Үнээний 1 литр сүүний үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 34 төгрөгөөр буюу 1.2 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 767 төгрөгөөр буюу 38.3 хувиар тус тус өссөн байна.
- 1 кг ноолуурын үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1000 төгрөгөөр буюу 1.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5000 төгрөгөөр буюу 7.0 хувиар тус тус өссөн байна.
- Боодолтой өвсний үнэ дунджаар 7333 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1333 төгрөгөөр буюу 22.2 хувиар өссөн байна.
- Дизелийн түлш дунджаар 1600 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 690 төгрөгөөр буюу 30.1 хувиар буурсан байна.
- Шатахуун А-92 дунджаар 1507 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 423 төгрөгөөр буюу 21.9 хувиар буурсан байна.
- Шатахуун А-80 дунджаар 1427 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 413 төгрөгөөр буюу 22.5 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл бичих