2021 ОНЫ "ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ ДООД ТҮВШНИЙ ТООЦОО"-Г ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА.

Нийтэлсэн: 2021 он 02 сар 08. 07 цаг 38 минут

Үндэсний Статистикийн Хорооноос 2021 оны “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталлаа.Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 238 700 төгрөг, Хангайн бүсэд 213 800 төгрөг, Баруун бүсэд 212 600 төгрөг, Зүүн бүсэд 210 300 төгрөг, Төвийн бүсэд 207 400 төгрөг болсон байна. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2021 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг ийнхүү шинэчлэн тогтоолоо.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2021 оны 02-р сарын  24-ний өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины ястай мах, кг 8166.6
Үхрийн ястай мах, кг 8250
Ямааны ястай мах, кг 7750
Элсэн чихэр, кг 2466.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2900
Ноолуур, кг 82000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1520
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 6666.6

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

                

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО