Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын 2021 оны 01 дүгээр сарын танилцуулга гарлаа

Нийтэлсэн: 2021 он 02 сар 15. 15 цаг 49 минут

2021 оны нэгдүгээр сарын байдлаар 213 эх амаржиж, амьд төрөлт 212 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс төрөлт 17 хүүхдээр буюу 7.4 хувиар багассан байна. Нялхсын эндэгдэл 4 болж, өмнөх оны мөн үеэс 5 хүүхдээр бага байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 18.9 байна. Амбулаториор давхардсан тоогоор 39.5 мянган хүнд үзлэг хийгдэж, 2.6 мянган хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 24 хүн өвчилсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 хүнээр буюу 41.4 хувиар багассан байна. Заг хүйтэн 50.0 хувийг, 16.6 хувийг тэмбүү, 4.1 хувийг трихомоноз, 4.1 хувийг салхин цэцэг, 8.3 хувийг A,B гепатит өвчнөөр өвчлөгчид эзэлж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 3895 хүнд 192.0 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна. 1000 хүнд ногдох төрөлт 2.0, нас баралт 0.3, ердийн цэвэр өсөлт 1.7 болж, өмнөх оны мөн үеэс 1000 ногдох төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.1 пунктээр, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр тус тус буурсан байна. Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажилгүйчүүд, шинэ ажлын байрны шилжилт хөдөлгөөн Covid цар тахлын хөл хориотой холбоотой бүртгэгдээгүй бөгөөд өмнөх оны эцэст бүртгэлтэй 851 иргэн ажилгүй байсан ба уг тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэвээрээ байна. Ажилгүй иргэдийн 46.5 хувийг эмэгтэйчүүд, 50.5 хувийг 15-34 насны залуучууд, 20.5 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээллээр тэтгэвэр авагчдын тоо 14040 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувьтай байна. Нэгдүгээр сард 5251.7 сая төгрөгийн тэтгэвэр олгосон нь өнгөрсөн оныхоос 16.0 хувиар өссөн байна. Тэтгэмжийн даатгалын сангийн 0.9 хувийг хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, 88.9 хувийг жирэмсэн ба амаржсаны тэтгэмж, 8.6 хувийг оршуулгын тэтгэмж эзэлж байна. Нийт 12 гэмт хэрэг бүртгэгдэж, 4 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 48 тохиолдол буюу 80.0 хувиар, гэмт хэрэгт холбогдогсод 21 хүн буюу 84.0 хувиар тус тус буурсан байна. Нийт гарсан гэмт хэргийн 10 буюу 83.3 хувийг одоо ажиллагаанд байгаа хэрэг бүртгэлийн хэрэг эзэлж байна. Гэмт хэргийн улмаас нийт иргэд, аж ахуй нэгж байгууллагад 14.3 сая төгрөгийн хохирол учирснаас, иргэдэд 14.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд 3.8 сая төгрөг буюу 26.6 хувийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 2021 оны 01 дүгээр сарын байдлаар өмнөх оны эцэс болон өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар тус тус өссөн байна. 652 толгой том мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 169 толгойгоор нэмэгдсэн байна. Энэ нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна. Сумаар авч үзвэл Булган суманд 154 толгой мал хорогдсон нь нийт хорогдсон том малын 23.6 хувь, Баяннуур суманд 148 толгой буюу 22.7 хувь, Алтанцөгц 108 толгой буюу 16.6 хувь, Сагсай 87 толгой буюу 13.3 хувь, Алтай сум 59 толгой буюу 9.0 хувийг тус тус эзэлж байна. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 2294.0 сая төгрөг болсон нь үйлдвэрлэлт өнгөрсөн сартай харьцуулахад 30.3 хувиар буурсан ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.5 хувиар өссөн байна. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 66.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7 дахин тус тус өсч, харин цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамж үйлдвэрлэл 12.5 хувиар багасаж, хэрэглээ буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 48.0 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамж, 19.0 хувийг уул уурхай, олборлох салбар, 33.0 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байна. Төсвийн нийт орлогын төлөвлөгөө 123.0 хувиар, үүнээс төвлөрсөн төсвийн татварын орлого 121.9 хувиар, хүн амын орлого 136.5 хувиар тус тус давуулан биелэгдэж, нийтлэг татварын бус орлого 61.9 хувиар, хөрөнгийн албан татвар 82.5 хувиар, газрын төлбөр 96.5 хувиар тус тус биелэгдсэн байна. Аймгийн Монгол банкны салбарын мэдээгээр нэгдүгээр сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 156.7 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар буурсан байна. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 12.2 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.7 тэрбум төгрөг байна. Зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.7, анхаарал хандуулах зээлийн эзлэх хувь 7.8 хувь байна. Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 136.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.7 хувиар нэмэгдсэн байна.

 

 

 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2021 оны 02-р сарын  24-ний өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины ястай мах, кг 8166.6
Үхрийн ястай мах, кг 8250
Ямааны ястай мах, кг 7750
Элсэн чихэр, кг 2466.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2900
Ноолуур, кг 82000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1520
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 6666.6

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

                

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО