Баян-Өлгий аймгийн 02 дугаар сарын гурав дахь 7 долоо хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 18. 02 цаг 08 минут

2-р сарын гурав дахь 7 хоногийн Лхагва гаригийн үнийн мэдээлэл

Өргөн хэрэглээний 12 нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 7 хоног бүрийн 3 дахь өдөр цуглуулж өөрчлөлтийг судалж байна.

Махны дундаж үнэ                              

2021 оны 2 дугаар сарын 3 дахь 7 хоногт 1 кг үхрийн ястай махны үнэ дунджаар 8000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1000 төгрөгөөр буюу 14.3 хувиар өссөн байна. 1 кг хонины ястай махны үнэ дунджаар 8167 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 1167 төгрөгөөр буюу 16.7 хувиар өссөн байна. Ямааны 1 кг ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 төгрөгөөр буюу 7.1 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 667 төгрөгөөр буюу 10.5 хувиар өссөн байна.

Гурилын үнэ  

2020 оны 2 дугаар сарын 3 дахь 7 хоногт аймгийн хүнсний захад шуудайгаар худалдаж буй нэг кг 1-р зэргийн “Алтан тариа” гурилын үнэ өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127 төгрөгөөр буюу 11.8 хувиар өссөн байна.

Бусад барааны үнэ

  • Элсэн чихэр дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 300 төгрөгөөр буюу 13.6 хувиар өссөн байна.
  • Цагаан будаа дунджаар 2767 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 төгрөгөөр буюу 3.7 хувиар өссөн байна.
  • Үнээний 1 литр сүүний үнэ дунджаар 2833 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнйин түвшинд , өмнөх оны мөн үетэй харьцуулахад 333 төгрөгөөр буюу 13.3 хувиар өссөн  байна.
  • 1 кг ноолуурын үнэ, өмнөх 7 хоногтой харьцуулахад 333 төгрөгөөр буюу 0.4 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16000 төгрөгөөр буюу 24.6 хувиар тус тус өссөн  байна.
  • Боодолтой өвсний үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад 333 төгрөгөөр буюу 4.8 хувиар буурч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 167 төгрөгөөр буюу 2.6 хувиар өссөн байна.
  • Дизелийн түлш дунджаар 1600 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн ижил үнийн түвшинд,  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 690 төгрөгөөр буюу 30.1 хувиар буурсан байна.
  •  А-92 шатахууны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад 13 төгрөгөөр буюу 0.9 хувиар өсч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 410 төгрөгөөр буюу 21.3 хувиар буурсан байна.
  • А-80 шатахууны үнэ өмнөх 7 хоногтой харьцуулахад 23 төгрөгөөр буюу 1.6 хувиар өсч,  өмнөх оны мөн үетэй харьцуулахад 390 төгрөгөөр буюу 21.2 хувиар буурсан байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ,  
 Өлгий хотод
/2021 оны 02-р сарын  24-ний өдрийн байдлаар/
Нэр төрөл Үнэ /төг/  
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины ястай мах, кг 8166.6
Үхрийн ястай мах, кг 8250
Ямааны ястай мах, кг 7750
Элсэн чихэр, кг 2466.6
Цагаан будаа, кг 2766.6
Шингэн сүү, л 2900
Ноолуур, кг 82000
Бензин, А-80 1450
Бензин, А-92 1520
Дизелийн түлш 1600
Боодолтой өвс 6666.6

САРЫН ТАНИЛЦУУЛГА

ИНФОГРАФИК

ДИНАМИК СУДАЛГАА

МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН МАЯГТ

                

  ХӨДӨӨ АЖ АХУЙ

ХАӨМС

МАЛ ТООЛЛОГО